С.Энхболд: Хүүхдүүд КОВИД-19 халдварт өртөх нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буурсан



УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдааны үеэр КОВИД-19-ийн лабораторийн оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалтын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Өмнөх долоо хоногтой харьцуулахад хүүхдийн халдварын тоо 0.8 хувиар буурсан. 12-17 насны хүүхдийн халдварын тохиолдол буурсан үзүүлэлттэй байна. Өнөөдрийн байдлаар 21 аймаг бүгд молекул биологийн лабораторитой болсон. Улаанбаатар хотын найман дүүрэг, зургаан төрөлжсөн нарийн эмнэлэгт лабораторийн аппарат бий. Ингээд ямар нэгэн байдлаар PCR шинжилгээ тасалдах эрсдэл байхгүй. 

PCR шинжилгээний тоог бууруулаагүй. Долоо хоногт 45-50 мянган PCR шинжилгээ хийгддэг. Түргэвчилсэн шинжилгээ 80-100 мянган орчим хийгдэж байна. Хилийн боомтод лабораторийг нэмж байршуулж байгаа. Нэг лаборатори байгуулахад өртөг нь 240-300 сая төгрөг болдог бөгөөд Гашуунсухайт болон Цагаан хад орчимд нэмэлтээр хоёр лаборатори байгуулсан. 

Олон улсад зөвлөж буй эмчилгээг хийж байна. Өнөөдрийн байдлаар 22,158 орыг дэлгэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Цаашид орны хязгаарлалт хийнэ. Эрүүл мэндийн даатгалын сангаас есдүгээр сарын 30-ны байдлаар КОВИД-19 болон үндсэн тусламж үйлчилгээнд 886 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Үүнээс 204 тэрбум төгрөгийг зөвхөн КОВИД-19-ийн тусламж үйлчилгээнд зарцуулсан.  

Манай улсад жилд дунджаар 16,500 хүн халдварт болон халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаанаар нас бардаг. Энэ оны нас баралт наймдугаар сарын байдлаар өмнөх оноос 1,200 тохиолдлоор илүү байгаа. Энэ нь халдварт өвчний нөхцөл байдалтай холбоотой. Хоёрдугаар давлагааны өмнөх үед нас баралт өндөр хувьтай байсан. Нийт нас баралтын 86.5 хувийг архаг суурь өвчтэй хүмүүс эзэлж байна. Насны хувьд 50-аас дээш насны буюу вакцин тариулаагүй иргэд илүү нас барж байгаа" гэдгийг хэлэв. 

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ