Төрийн банк “Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний банк” байх зорилтын хүрээнд 2021-2024 онд дундаж давхаргыг дэмжих банкны цогц хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлж, Монгол орны өнцөг булан бүрд байрлах 500 орчим салбар нэгж, 400 орчим АТМ, 3500 картаар үйлчлэгч байгууллага, 4200 ажилтнуудаараа дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг харилцагчдадаа түргэн шуурхай хүргэхийн зэрэгцээ нийгмийн сайн сайханд чиглэсэн, төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байна.
Төрийн банк харилцагчдынхаа урам зоригийг нэмэх, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх зорилгоор олон төрлийн урамшуулалт аянуудыг зохиодог. Эдгээрийн нэг нь жил бүрийн цагаан сарын баярыг угтан ахмад харилцагчдаа хүндэтгэл үзүүлэн зохион байгуулдаг “Хүндэтгэлийн аян” үйл ажиллагаа бөгөөд энэхүү аян нь уламжлал болгон зохиогдоод 10 дахь жилээ угтаж байна.
Энэ жилийн хувьд Улаанбаатар хот болон орон нутгийн хамгийн өндөр настай 155 ахмадууддаа гарын бэлэг гардуулах бөгөөд Сар шинийн босгон дээр 45 ахмад харилцагч урамшууллын эзэн болох боломжтойгоороо онцлог юм.
Хүндэтгэлийн аяны хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 3-31-нийг дуустал шинээр болон нэмэлтээр тэтгэврийн зээл авсан, тэтгэврийн карт шинээр болон нэмэлтээр захиалан Гялсбанканд бүртгүүлсэн, мөн өөрийн нэр дээр хадгаламж нээсэн болон хадгаламждаа мөнгө нэмсэн ахмад харилцагчид урамшууллын хөтөлбөрт оролцох боломжтой юм.
Урамшууллын эздийг 2022 оны хоёрдугаар сарын 01-ны өдөр буюу битүүний өдөр “25-р суваг” телевизээр тодруулна.