Төрийн банк СЭЗДС-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав



“Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтын хүрээнд Төрийн банк нь СЭЗДС-тай банкны салбарын мэргэжилтнүүд, хүний нөөцийг чадавхжуулан ирээдүйн шинэ боловсон хүчнийг бэлтгэн сургахад харилцан туршлага солилцож, санхүүгийн зөв дадалтай иргэн бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, СЭЗДС-ийг төлөөлж ректор Б.Мөнхбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус санамж бичгийн хүрээнд Банкны ажилтнуудыг мэргэжлийн зэргийн сургалт, хөтөлбөрт хамруулах, харилцан туршлага солилцох, мэргэшсэн сургагч багш бэлтгэн, Бичил жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан сургалт зөвлөгөөнийг хамтран зохион байгуулна хэмээн хоёр тал мэдэгдсэн байна.

зураг

зураг

зураг

зураг

Мөн Монголдоо санхүү эдийн засгийн чиглэлээр манлайлал болсон ирээдүйтэй боловсон хүчин бэлтгэн гаргадаг СЭЗДС-ийн шинэхэн элсэгч болон төгсөн гарч буй боловсон хүчнийг банк санхүүгийн салбарт мэргэшүүлэх, чадавхжуулах томоохон ажлуудыг хамтран зохион байгуулж ажлын байраар ханган ажиллах тал дээр хамтран ажиллахаа цохон дурдсан байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ