Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн гуравдугаар ээлжийн цахим бүртгэл өнөөдөр эхэллээ. Цэцэрлэгийн бүртгэл E-Mongolia системээр явагдаж байгаа бөгөөд түр оршин суугч иргэн хүсэлт илгээх боломжтойг Боловсролын газраас мэдээллээ.
2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. Нэгдүгээр шатанд 12,217 хүүхэд бүртгүүлсэн бол хоёрдугаар шатанд нийт 11,038 хүүхэд бүртгүүлжээ.
"Нэг, хоёрдугаар шатанд бүртгүүлсэн ч цэцэрлэг дээрээ очиж гэрээ байгуулан баталгаажуулаагүй бол цуцална. Гэхдээ үүнийг цуцалсан ч гуравдугаар шатны цэцэрлэгийн бүртгэл нээлттэй хэвээр байгаа" гэдгийг хэллээ.