Нэгдүгээр эмнэлэг гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 50 хувиар НЭМЛЭЭ



Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд ЭМЯ-наас 8-р сарыг "Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих" сар болгон зарласан билээ.

Үүнтэй холбогдуулан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээний хүрээнд эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэн байгууллагын нийт ажилтны ҮНДСЭН ЦАЛИНГ 50 хувиар нэмэгдүүлж33 ажилтанд орон сууцны урьдчилгаа төлбөрийн 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. 

Тухайлбал, 21 сувилагч, 2 туслах сувилагч, эмч, эм зүйч, дүрс оношилгооны техникч, ариутгагч, лаборант, хүчилтөрөгчийн техникч, слесарь, жолооч, үйлчлэгч тус бүр нэг ажилтанд олголоо.

Орон сууцны урьдчилгаанд хамрагдах ажилтнуудыг сонгон шалгаруулахдаа УНТЭ-т 8-аас дээш жил үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажилласан ажилтнуудыг сонгосон ба түүнчлэн цаашид 8-аас дээш жил тогтвортой ажиллах, өмнө нь орон сууцны зээлд хамрагдаж байгаагүй, банкны шалгуурыг хангасан нийт 33 эмч, эмнэлгийн ажилтныг хамт олон дэмжсэнээр сонгосон шалгаруулжээ.

УНТЭ нь гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд ийнхүү нийт ажилчдынхаа үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулах боломжийг бүрдүүлээд байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ