Осол гаргаж, бүхээгтээ хавчуулагдсан согтуу жолоочийг АВАРЧЭЭ



Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн урд талын зам дээр хоёр автомашин мөргөлдөж, машины бүхээгт хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11 дүгээр сарын 07-ны өдрийн 00:26 цагт хүлээн авсан.

Тодруулбал, Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход нийслэлийн иргэн 39 нас, эрэгтэй Б Кантер загварын бага оврын ачааны автомашиныг согтуугаар жолоодож явахдаа эсрэг урсгалд орж, урдаас ирж явсан “Приус 30” загварын суудлын автомашиныг мөргөж, автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан байсныг 17 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ