Энэ онд шинээр 6 гудамжинд нэр өгчээ



Гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмын дагуу Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор энэ онд 6 гудамжинд нэр өгсөн байна.

Үүнд: орон сууцны 11-р хороолол, 13-р сургуулийн зүүн урд уулзвараас босоо тэнхлэгийн дагуу 11б хэсгийн зүүн хойд өнцөг хүртэлх 538 м урт гудамжийг “Аялагчдын гудамж”, хангайн бүсийн худалдааны төвийн хойд талаар Кувейтийн аюулгүйн тойрог хүртэл 350 м урт явган зорчигчдын гудамжийг “Худалдааны”, зэст баг эрх чөлөөний өргөн чөлөөнөөс 1-р хорооллын 21-р байрны баруун талаар тойрон залуучуудын гудамж хүртэл 262м урт нуман замыг Монгол ажилчдын, Баянцагаан баг, Эрдэнэт Дарханы А1001 авто замаас Эрдэнэт хивсний үйлдвэрийн урд талаар орон нутгийн чанартай 4 замын уулзвар хүртэл 570 м урт гудамжийг Хивсчдийн гудамж гэж, мөн зэст баг эрх чөлөөний өргөн чөлөө, залуучуудын гудамжны уулзварын зүүн хойд талд 15800м2 бүхий талбайг Барилгачдын талбай гэж тус тус албан ёсоор нэрлэсэн байна.

Орон нутагт хаяглалтын ажлын хэсэг, аймгийн нэр олгох комисс ажилладаг байна. Ийнхүү аймагт 21 гудамж, 6 талбай албан ёсны нэр, хаягтай байна. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ