Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Сэргийлэгч хүү, охин нь Нийслэлийн 268 дугаар цэцэрлэгийн бяцхан дүү нартайгаа уулзаж, зөвлөмж өгч, яаралтай тохиолдолд цагдаагийн байгууллага болон, хүчирхийллийн эсрэг төвд хандаж болохыг зөвлөн өөрсдийн аюулгүйн санамжаа хүргэлээ.
Цагдаагийн Ерөнхий газраас Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхэд, сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох хөтөлбөрийг хэрэгжүүлаж ажилладаг бөгөөд энэ хүрээнд Сэргийлэгч хүү, охин хүүхэд багачууд болон бага ангийн сурагчдад аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэдэг билээ.