Ж.Ганбат: Гашуунсухайтын төмөр зам, Богд хан төмөр зам гэх зэрэг 4 оффтейк гэрээг ДУУСГАХ НЬ ЗӨВ



Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг чөлөөлж, оронд нь ЗГ-аас БЭТ томилсон. Үүний өмнөхөн зарим сайд нар, УИХ-ын гишүүдийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой ХЗ нь нууцаар хэдэн их наядаар хэмжигдэх оффтейк гэрээ байгуулсан, 3,4 их наядын өртэй, 84 нууц гэрээтэй гэхчлэн мэдээллийг өгч байв.

Энэ нь хэвлэл сошиалаар нэлээд тарсан юм. Харин үүний дараа Б.Ганхуяг ярилцлага өгөхдөө “ 4 оффтейк гэрээ бүгд ҮАБЗ болон ЗГ, салбарын яам, ТУЗ гэхчлэн дээд байгууллагуудын шийдвэр, чиглэлтэй. 2 гэрээг ЗГ-ын шийдвэрээр төрийн нууцад авснаас биш ЭТТ нуугаагүй. Өөр нууц гэрээ байхгүй, арилжааны гэрээнүүд бүгд ил тод. Сайт дээр гэрээний дугаар, компаний нэр ус бүгд байгаа” гэсэн тайлбар хийсэн. Тэгвэл өнөөдөр ЗГ-ын БЭТ Ж.Ганбат мэдээлэл хийж, ЭТТ уурхайн ачилтын явцыг сайтдаа ил тод болгосноо мэдээллээ. Тэрээр энэ үерээ нөгөө шуугиулаад байсан 4 оффтейк гэрээ гэгчийг мөн тайлбарлахдаа “Б.Ганхуяийг хэлж байсныг давтлаа. Тэрээр “ТТ Гашуунсухайтын төмөр зам, Богд хан төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Нефтийн үйлдвэрийн газрын тос дамжуулах хоолой гэсэн төслийг санхүүжлэхээр 4 оффтейк гэрээ байгуулсан, хоёрыг нь улсын нууцад авсан. Энэ гэрээнүүдийг үргэлжүүлж, төслүүдийг дуусгах нь зөв гэж үзэж байна” гэсэн юм. БЭТ Ж.Ганбат мөн урьдчилгаа төлбөр авсан гэрээ болон арилжааны гэрээнүүдийн талаар мэдээлэл өгсөн. 4 том худалдан авагчтай урьдчилгаа төлбөр авч гэрээ байгуулсан, үүнийг хийхдээ ТУЗ-өөсөө чиглэл авч байгуулдаг юм байна. Бусад нь 10 мянган тонноос дээших коксжих болон эрчим хүчний нүүрс борлуулах гэрээ. Энэ гэрээнүүдийн жагсаалт сайтад нь ил байгааг БЭТ Ж.Ганбат хэллээ. Өнөөдрийн БЭТ Ж.Ганбатын мэдээллээс үзвэл болохоо байчихсан, хэдэн их наядаар хэмжигдэх гэрээ нууцаар хийчихсэн гэсэн Ч.Хүрэлбаатар сайд тэргүүтний яриад байсан зүйл худал болж таарч байна. Магадгүй МАН-ын дараагийн ээлж хоолондоо орох, Б.Ганхуягийн ажлыг авах гэсэн зориудын улс төржилт байсан бололтой.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ