Тус чуулганы хувьд , в. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч банкны салбарынхантай өргөн хүрээнд ярилцлаа. Тэрээр хэлэхдээ “Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Монголбанк арилжааны банкуудтайгаа нягт хамтран ажиллаж, дэмжих болно. Арилжааны банкууд ч бас Монголбанкны бодлого, шийдвэрийг дэмжиж, хамтран ажиллахыг хүсэж байна” гэв. Түүнчлэн “Эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед Монголбанк бодлогоо аль болох зөөлрүүлэх бодлого баримтална. Ирэх онд та бүхэн эдийн засагт мөнгөний нийлүүлэлт нэлээд хийгдэнэ гэж хүлээхэд болно. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, эдийн засагт нийлүүлж байгаа мөнгө валютын ханшид дарамт болж очих учиргүй тул Монголбанк болон арилжааны банкууд ойлголцож ажиллах ёстой” гэсэн юм.
Эх сурвалж :
Монголбанк
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа