Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчин ихэссэний улмаас албан үүрэг гаргажээ. Тодруулбал, томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө, мэдээллийг нийслэлийн эрүүл мэндийн төвүүд утсаар дамжуулан иргэдэд хүргэж байна.
Ингэснээр эцэг эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас яаж урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах зэргийг утсаар лавлах боломжтой болжээ.
Энэхүү утсыг “Утасны эмч” хэмээн нэрлэсэн бөгөөд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цагийн хооронд ажиллах юм байна.
Нийслэлийн эрүүл мэндийн төвүүдээс зөвлөгөө авах утасны жагсаалтыг танилцуулъя.
№ |
Байгууллагын нэр |
Утасны дугаар |
Хариуцах эзэн |
1 |
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв |
362539 |
Түргэний эмч нар |
2 |
Баянзүрх эрүүл мэндийн төв |
70150049 |
Хүүхдийн мэргэжилтэн Ундрам |
3 |
Багануур дүүргийн эрүүл мэндийн төв |
70210846 |
Халдвар судлагч эмч Очмаа |
4 |
Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв |
70491003 |
Түргэний эмч нар |
5 |
Налайх дүүргийн эрүүл мэндийн төв |
70233464, 70231003 |
Түргэний эмч нар |
6 |
Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв |
98254999 |
Хүүхдийн мэргэжилтэн Бүтэмж |
7 |
Сүхбаатар Эрүүл мэндийн төв |
350793, 88285051 |
Эмч Алимаа |
8 |
Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв |
341003 |
Хүүхдийн мэргэжилтэн Онон |
9 |
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв |
70110716 |
Түргэний эмч нар |
10 |
Гачуурт тосгоны эмнэлэг |
70490003 |
Жижүүр эмч нар |
11 |
Хонхор тосгоны эмнэлэг |
95021234 |
Жижүүр эмч нар |
12 |
Жаргалант тосгоны эмнэлэг |
98854010 |
Жижүүр эмч нар |
13 |
Туул тосгоны эмнэлэг |
70497103 |
Жижүүр эмч нар |