Тодруулбал, Олимпийн наадмаас боксын спортын төрлөөр хүрэл медаль хүртэл ОУХМ Д.Отгондалайд МУГТ цол хүртээв. Тэрбээр 60 кг-ын жинд дэлхийд хүчтэй өрсөлдөж, Азийн АШТ, Азийн наадмын аварга болж, Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн юм. Мөн “Рио-2016” паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль, Дэлхийн цомын мэтцээнд мөнгөн медаль хүртсэн Э.Содномпилжээ, “Рио-2016” паралимпийн жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү нар энэхүү нэр хүндтэй цолны эзэн болж, МУГТ боллоо.