Аймгуудад дахин санал хураалт явагдаж байна



Орон нутгийн сонгууль энэ сарын 19-ний өдөр орон даяар явагдсан ч зарим газруудад ирц хүрээгүй. Мөн зарим газарт нэр дэвшигчдийн санал тэнцсэн. 

 

Тиймээс нэмэлт санал хураалтыг энэ сарын 23-нд явуулсан билээ.

 

Харин 19 аймгийн 57 тойрогт 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн учраас дахин санал хураалтыг явуулахаар болсон. Санал хураалт өнөөдөр болж байгаа бөгөөд Архангай аймгийн 2, Баян-Өлгий аймгийн 2, Баянхонгор аймгийн 3, Булган аймгийн 4, Говь-Алтай аймгийн 3, Говьсүмбэр аймгийн 1, Дорноговь аймгийн 2,  Дорнод аймгийн 4, Дундговь аймгийн 1, Завхан аймгийн 3, Өвөрхангай аймгийн 2, Өмнөговь аймгийн 1, Сүхбаатар аймгийн 2, Сэлэнгэ аймгийн 3, Төв аймгийн 6, Увс аймгийн 4, Ховд аймгийн 3, Хөвсгөл аймгийн 3, Хэнтий аймгийн 3 тойрогт дахин санал хураалт явагдаж байгаа юм. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ