Дэлхийн банк Монгол Улсын 2017 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулж, 2 хувь болгов



Дэлхийн банк Монгол Улсын 2017 оны эдийн засгийн өсөлтийн төлөвөө 0.7 хувиар бууруулж, хоёр хувь болголоо. Мөн 2016 оны өсөлтийн төлөвийг 0.6 хувиар бууруулсан байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд 0.1 хувиар өссөн гэж тооцоолжээ. Үндэсний Статистикийн Хорооноос танилцуулснаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны эхний есөн сард жилийн өмнөхөөс 1.6 хувиар агшсан байна. Дэлхийн банк 2016 оны есдүгээр сард танилцуулсан тоймдоо “Засгийн газар шаардлагатай арга хэмжээ авахгүй тохиолдолд 2016 оны эцэст төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувийг давахаар байгааг” анхааруулж байлаа. Харин бодит гүйцэтгэлийг харвал өнгөрсөн оны эхний 11 сард төсвийн алдагдал хоёр их наяд, 677 тэрбум төгрөгт хүрсэн юм. Урт хугацаанд нь аваад үзвэл төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 2013 оноос хойш тогтмол нэмэгдсээр ирсэн аж. Тухайлбал, 2013 онд төсвийн алдагдал 166 тэрбум төгрөг байсан бол энэ хэмжээ 2016 онд 16 дахин өссөн байна.

Сонгуулийн дараа шинэ Засгийн газар бүрдэж, улмаар төсвөөс гадуурх санхүүжилтийг зогсоон, төсвийг нэгтгэх арга хэмжээ авч хэрэгжүүлээд байгаа юм. Мөн Сангийн яам эдийн засгийн бодит өсөлт 2017 онд гурван хувьд хүрнэ гэж тооцоолоод байна. Гол нь “Оюу Толгой”-ийн далд уурхайн төсөл, “Таван Толгой”-ийн төсөл, “Таван Толгой”-ийн цахилган станц болон бусад томоохон төслүүдийг хэрэгжүүлэх буюу эрчимжүүлснээр эдийн засаг ийм хэмжээнд өснө гэж үзэж байгаа ажээ. Мөн Олон Улсын Валютын Сангаас тусламж авах асуудал хүлээгдэж байгаа юм.

 
Эх сурвалж : bloombergtv.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ