УИХ дахь МАН болон АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлын талаар санад, дүгнэлтээ нэгтгэнэ.
Энэ долоо хоногт УИХ-ын чуулган болон байнгын хороодоор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Зөвлөлдөх санал асуулгын тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэнэ.
Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 19 хуулийн төсөл багтсан байна.