Эцэг эхчүүд сурагчдын амралтыг сунгах хүсэлтэй байна



Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг сунгах саналыг долоо хоногийн өмнө хотын захирагчид хүргүүлсэн ч энэ асуудлыг хичээл орохын өмнө шийдвэрлэхээр болсон билээ.

Учир нь, томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа ч өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан судалгаагаар буурсан үзүүлэлттэй гарчээ. Тиймээс ирэх долоо хоногт томуу, томуу төст өвчний өвчлөл буурсан тохиолдолд сурагчдын амралтыг сунгахгүй гэж байсан юм. 

Харин эцэг эхчүүдийн зүгээс сурагчдын амралтын хугацааг сунгах хүсэлтэй байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын гаргасан судалгаагаар ханиад томуугийн өвчлөл буурсан гэж байгаа ч эмнэлэгт очиж чадаагүй маш олон хүүхэд ханиад хүрч, гэрээрээ эмчлүүлж байна. Мөн улирлын амралт эхэлж, хүүхдүүд гэрээрээ байгаа учраас өвчлөл буурсан гэж үзжээ. Тиймээс хүйтэн сэрүүн, утааны улиралд хүүхдүүд аль болох гадуур гарахгүй гэртээ байж байгаад дулаан болохоор хичээлийг нь нөхөж орж болно хэмээн эцэг, эхчүүд үзэж байна. 

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ