АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд



  • Арваннэгдүгээр сарын 9-ний өглөөний 06:00 цагаас эхлэн (Улаанбаатарын цагаар) АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах байрууд хаалгаа барилаа. Гэхдээ энэ нь цагийн бүсээс шалтгаалан мужуудад өөр өөр байгаа. 

  • Урьдчилсан байдлаар санал өгсөн хүмүүсийн тоо АНУ-ын сонгуулийн түүхэнд дээд амжилт тогтоохоор байна. "Politico" сонины мэдээлснээр энэ жилийн сонгуульд бүтгэгдсэн сонгогчдын тоо 200 саяас давжээ.

  • Санал хураах байрын орчим явуулсан судалгаагаар сонгогчид энэ жилийн сонгуулийн кампанит ажилд сэтгэл дундуур байгаа бололтой. Morningconsult.com болон "Politico" сонин хамтран санал хураах байрны гарах хаалганы дэргэдээс иргэдийн байр суурийг сонсоход 85 хувь нь “Сонгууль хурдан ард үлдээсэй гэж хүсч байна” гэсэн хариулт өгчээ. Харин 39 хувь нь “Сэтгэл санааны тогтвортой байдалд нь нөлөөллөө” гэж хариулсан байна. 

  • Барак Обамагийн эцгийн эх орон болох Кенийн баруун хэсгийн Когела сууринд Обамагийн эмээ Сара амьдардаг. Гэтэл уг тосгонд Америкийн сонгуулийг элэглэсэн жүжиг тавьжээ.

  • Хөрөнгө оруулагч, тэрбумтан Уоррен Баффетт өөрийн төрөлх Омаха (Небраска муж) хотноо америкчуудыг санал хураах байранд машинаар хүргэх кампанийг зохион байгуулжээ. 

  • Олон нийтийн сүлжээгээр Дональд Трамп эхнэрийнхээ хамт санал өгч буй зураг ихээхэн тарав. “Меланья хэний төлөө санал өгч байгааг Трамп мэдэхгүй” гэсэн шоглоомыг сүлжээний хэрэглэгчид тараав. 

  • Сонгогчид Лос-Анжелес хотын нэгэн усан санд байрласан хэсэгт саналаа өгч байгаа нь

  • "Spectrum" сонин мэдээлснээр, Юта мужийн Вашингтон тойргийн санал хураах машины дөрөвний гурав нь жагсаалаас гарсан учир санал хураалтыг гараар тоолжээ. Ихэнх хэсгүүдэд хуудсаар санал өгөхийг санал болгосон байна.

  • Флорида мужийн нэгэн санал авах байранд хоёр ажилтныг ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн халжээ. 

  • Хойд Каролина мужийн олон мянган сонгогчдын N-Z үсэг хоорондын нэрс машинаас алга болсон учир хуулбар хуудсыг ашиглан, тэдний саналыг авчээ. Мужийн зарим хэсэгт саналын хуудсыг гараар тоолж эхэлсэн байна.

Эх сурвалж : news.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ