УИХ-ЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА



Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж өчигдөр /2016.09.15/ Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч болон хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогчдыг хамруулж, хяналт шалгалт явуулж буй Ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзав. 

Төрийн хяналт шалгалтын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай, Газрын тухай хууль болон байгаль орчны багц хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хууль бус ашигт малтмал олборлогчийн үйл ажиллагаа, хуулийн зарим заалт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартад заагдсан нийтлэг эрх үүргийн хүрээнд удирдах дээд байгууллагаас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу хяналт, шалгалт хийж холбогдох шийдвэр гаргах, үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг бүхий Ажлын хэсгийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагджээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ, УУХҮЯ, АМГ, МХЕГ болон аймаг, нийслэлийн МХЕГ-ын мэргэжилтнүүд, холбогдох албан тушаалтнууд багтсан байна. 

Ажлын хэсгийн гишүүд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд нийслэл болон Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаарх тайлангаа Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид танилцуулан, боловсруулсан дүгнэлт, саналаа хүргүүлсэн юм. 

Шалгалтын явцад тухайн бүс нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгжүүд байгаль орчны нөхөн сэргээлт хийдэггүй, үйл ажиллагаатай холбоотой хууль, тогтоомж, дүрэм болон стандартыг биелүүлдэггүй, лиценз бүхий талбайг зориулалтын дагуу ашигладаггүй зэрэг нийтлэг зөрчилтэй байгааг илрүүлсэн байна. БОАЖЯ-ны мэргэжилтэн тус бүс нутагт олборлолт хийж буй нийт газар нутгийн ердөө 2 хувьд л нөхөн сэргээлт хийж, холбогдох байгууллагад зохих журмын дагуу хүлээлгэн өгсөн байдаг талаар танилцуулсан юм.

Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж, нийслэл хотын нутаг дэвсгэрт, Туул голын хөвөөнд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй нь олон сөрөг үр дагавартай болохыг дурдаад, холбогдох байгууллагуудтай хамтран уг асуудлыг шийдвэрлэх талаарх тодорхой санал боловсруулж ирүүлэхийг Ажлын хэсэгт даалгав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ