Эдийн засгийн коридорийн туршилтийн тээвэр эхэллээ



Монгол, Орос, Хятад гурван улсын Эдийн засгийн коридорын ачаа тээврийн туршилтын цуваа энэ сарын 13-наас явж эхэлсэн талаар ЗТХЯ-наас мэдээлэв.

Туршилтын тээвэр нь Улаан Үд-Хиагт-Алтанбулаг-Дархан- Улаанбаатар-Сайншанд- Замын Үүд- Эрээн-Бээжингийн гаднах тойрог-Тяньжин маршрутаар тээвэрлэлт гүйцэтгэх юм. Нийт 1580 км урт зам туулах туршилтын тээвэр энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ. Туршилтын транзит тээврийн явцад газар орон, замын нөхцөл байдал, үйлчилгээний газар, автомашины засвар, шатахуун түгээх газрын байршил зэргийг нэг бүрчлэн тогтоох юм. Тиймээс Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван улсын авто тээврийн салбарын холбогдох шатны албан тушаалтнууд, Замын цагдаагийн газар, эмнэлгийн анхан шатны тусламж, авто машинд засвар үйлчилгээ үзүүлэх баг зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Ази, Европ хоорондын чингэлгийн 90 гаруй хувийг далайгаар тээвэрлэдэг аж. Энэ нь автозамын тээврээс 2 дахин урт замыг 2-3 дахин их хугацаанд туулдаг байна. Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн дөрвөн гол замнал байдгаас хамгийн дөт нь Монгол Улсаар дайран өнгөрдөг. Тиймээс эдийн засгийн коридорыг байгуулснаар шатахуун, цаг хугацаа зэрэг олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ