Нийгмийн даатгалын байгууллага 2017 оныг “Эерэг хандлага, чанартай үйлчилгээ”-ний жил болгон зарласан. Нийгмийн даатгалын байгууллагын байцаагч, ажилтны харилцаа хандлага, үйлчилгээний соёлыг дээшлүүлэхэд анхаарч, нээлттэй утас ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Нийгмийн даатгалын байцаагч, ажилтан хууль бус үйлдэл гаргасан, гаргахыг завдсан, хууль зөрчсөн мэдээлэл өгөх, шаардлаггүй баримт бичиг шаардах, зүй бусаар харьцсан тохиолдолд 95771289 утсаар мэдээлэл өгч, тухайн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.
Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан тооцоотой холбоотой хуурамч баримт бичиг бүрдүүлэн зээл авах, гадаадад зорчих виз гаргуулах, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хууль бус шаардлага тавьсан бол дээрх утсанд мэдээллийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэн ажиллах юм.
Түүнчлэн Таны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой мэдээллийн нууцлалыг алдагдуулж бусдад мэдээлсэн бол нотлох баримт бүхий үнэн зөв мэдээллийг дээрх утсанд ажлын цагаар хүлээн авна.
ЭМНДEГ-ын Хяналт шалгалтын газраас мэдээллийн нууцлалыг хадгалж, асуудлыг түргэн шуурхай, хуулийн дагуу шийдвэрлэж ажиллана.
Дашрамд дуулгахад нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн талаарх мэдээллийг 77771286 утсаар өгч байна.