Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 3.1 хувиар ӨСЧЭЭ



Үндэсний Статистикийн Хорооноос гуравдугаар сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд гуравдугаар сард өмнөх сараас 0.9 хувиар, өмнөх оны эцсээс 3.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар өсжээ. Оны эхнээс тооцсон үнийн өөрчлөлт 3.1 хувьтай гарсан нь өмнөх хоёр жилийн үзүүлэлтээс 1.2-1.4 нэгж хувиар эрчимжсэн үзүүлэлт болж байна. Мөн үүнд хүнсний бараа, ундаа , усны бүлгийн үнэ дүнгээрээ 9.7 хувиар өссөн нь голлох нөлөө үзүүлжээ. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 26.9 хувиар өссөн нь нөлөөлсөн гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Мөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 2017 оны гуравдугаар сард өмнөх сараас Дорнод, Говь-Алтай аймагт 0.1-0.3 хувиар буурсан бол Дархан-Уул аймагт өмнөх сараас өөрчлөлтгүй гарсан байна. Харин Улаанбаатар хот болон бусад 18 аймагт 0.1-2.5 хувиар өсжээ. Дорнод аймагт 0.3 хувиар буурч, Хөвсгөл аймагт 2.5 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.й

 
 
 
 
 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ