13 сая хүн амтай Токио хоггүй амьдраад болоод байхад 1.3 сая хүрэхтэй үгүй Улаанбаатар хот хогон дундаа “хөглөрч “ байна. Энэ нь иргэдийн ухамсартай шууд холбоотой гэдэг нь ойлгомжтой. Учир нь хог хаясан иргэнд ямар нэгэн хариуцлага тооцох хэвшсэн зүйл байдаггүй учир өнөөх хэнэггүй зангаараа хаа дуртай газраа хог хаясаар л байна. Тэр дундаа машинаар явж байхдаа цонхоор нь хогоо хаяхыг наанадаж больмоор байна аа иргэд ээ. Ёстой том, жижиг, үнэтэй хямд машин гэлтгүй л цонхоороо хог, бохь, шүлсээ хаях юм. Нийслэлчүүд маань улс орныхоо нийгэм, эдийн засаг, улс төрийн байдлыг учиргүй шүүмжлээд аагиа багтааж яддаг мөртлөө наад захын биеэ авч явах соёлыг өөртөө, гэр бүлдээ, үр хүүхэддээ хэвшүүлээгүй нь даанч ичмээр. Бид алхахдаа, зогсохдоо, машинаар ч явж байхдаа хүртэл хогоо хаяад байвал Улаанбаатар хот яаж хогноосоо салж чадах вэ дээ. Тиймээс Нийслэлчүүд биеэ авч явах наад захын соёлыг өөрсдөдөө эхлээд хэвшүүлцгээе ! Машиныхаа цонхоор хогоо хаяхаа л больчих!
Сайхан хот, цэвэрхэн гудамжинд амьдрах боломжийг үр хүүхэддээ өгөхөд та бидний хандлага маш чухал. НААД ЗАХЫН БИЕЭ АВЧ ЯВАХ СОЁЛООС ...