Дональд Трамп: АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар Италид анх удаа ирэх сард зочилно



Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар Италид анх удаа ирэх сард зочилно. Гэхдээ түүний уулзалтын төлөвлгөөөнд нэг сэжигтэй зүйл буюу Ромы Паптай уулзах уулзалт байхгүйг АНУ, Ватиканы албаны хүмүүс тайлбарлаж байна.

Ноён Трамп Их Долоогийн уулзалтад оролцохоор Сицилид зочилно. Тэрбээр төлөвлөгөөгөө өөрчлөхгүй бол Франклин Д.Рузвельтээс хойш паптай уулзалгүйгээр Италид айлчилсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болох юм.

Мөн Их долоогийн уулзалт нь эхлээд Брюссельд болох НАТО-гийн уулзалт, дараа нь болох АНУ-ын дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн завсар шахуу хуваарьтай. Юутай ч хоёр талын харилцаа түвэгтэй. Ноёр Трамп Исламын шашинд хэд хэдэн улсын дүрвэгч, цагаачдыг АНУ-д хүлээн авах явдлыг зогсоох зарлигт гарын үсэг зурсны зэрэгцээ Парисын уур амьсгалын хэлэлцээрийг эсэргүүцэгч. Харин пап Франциск нь дүрвэгчдэд шашнаар үл ялгаварлан эрх тэгш хандах бодлогыг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахыг уриалдаг.  Ноён Трамптай холбоо бүхий таагүй нөхцөл улиран одож “бүх юм сайнаар эргэнэ хэмээн найдаж буй”-гаа пап Францискийн ойрын шадар, Ганын кардивал Питер Тарксон саяхан мэдэгдлээ.

 
 
 
Эх сурвалж: Албан ёсны эх сурвалж REPORT.MN

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ