“Технологи-Хөрөнгө оруулалт Монголд 2017” олон улсын үзэсгэлэн энэ сарын 20, 21-ний өдрүүдэд болно



Монголын аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт сүүлийн үеийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх зорилго бүхий “Технологи-Хөрөнгө оруулалт Монголд 2017” олон улсын үзэсгэлэн  энэ  сарын 20, 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна.
Үзэсгэлэнг “Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци” ХК, Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд   Австри, ХБНГУ, Швейцарь, Франц, Австрали, Өмнөд Африкийн шилдэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна олон орны хөрөнгө оруулагчид нэг дор цуглах аж.
Үзэсгэлэн, хурлын үеэр Монгол Улсад технологийн дэвшлийг нутагшуулах, хамтран ажиллах боломжийг ярилцах юм байна. Мөн үзэсгэлэн, хуралд оролцож байгаа компаниудыг тухайн улсын компаниудтай санал солилцох хоёр талт уулзалтын цагийг ч зохион байгуулагчид нь гаргаж байгаа аж.  

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ