СИ ЖИНЬПИН ДОНАЛЬД ТРАМПТАЙ УТСААР ЯРИЛАА



Хятад улсын дарга Си Жиньпин АНУ –ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүсэлтээр өнгөрсөн бямба гарагт утсаар ярьсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Энэ үеэр Си Жиньпин “Германы Гамбург хотод хийсэн бидний уулзалт үр дүнтэй болсон. Бид Хятад, АНУ –ын удирдагчийн хувиар харилцан  сонирхож буй асуудлаар байнга санал бодлоо солилцдог билээ. Энэ нь хоёр орны харилцааны хөгжилд маш чухал ач холбогдолтой юм. Хоёр тал бидний тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, яриа хэлэлцээ, хэлхээ холбоогоо эрчимжүүлж, олон салбарын харилцаа хамтын ажиллагаагаа нягтруулж, харилцан сонирхсон сэдвийг зохистой шийдвэрлэж байна. Цаашдаа хамтын ажиллагаа, гадаад харилцаагаа тогтвортой хөгжүүлэх ёстой. Манай улсад хийхээр төлөвлөсөн таны айлчлалыг бид чухалчлан үзэж, бэлтгэл ажлаа хийж байна” гэжээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ