2017 ОНЫ ТЭСРЭЛТ ХИЙЖ БУЙ ШИНЭ ТЕХНОЛОГИУД



Энэ дэлхийн ирээдүйн технологи бидэнд танил болохоос өмнө танилцуулагддаг цорын ганц газар бол CES үзэсгэлэн юм. Жил бүр дэлхийн технологийн компаниуд Лас Вегас хотод цугларч CES үзэсгэлэнд бид ирээдүйд ямар технологи ашиглах вэ гэдгийг танилцуулдаг.

Ингээд та бүхэндээ2017 оны шилдэг технологийн дэвшлийг танилцуулая.

Helia Ухаалаг Гэрэл

Helia LED гэрлийг  байгалийн гэрэл мэт мэдрэмжийг өгөхөөр зохион бүтээжээ. Гэрлийн мэдрэгч нь таныг өглөө сэрэх үед  аажмаар цэнхэр гэрэл тодруулсаар таныг сэрээх болно. Энэ бол нар тусч сэрдэгтэй адил байгалийн “сэрэлт”-ийг тархинд өгч байгаа гэсэн үг юм.


 
 
 
AIRE Хоол Боловсруулалт Хянагч

FoodMarble-ийн хөгжүүлсэн AIRE нь утасны аппликэйшнд холбогдож цусан дахь хийн хэмжээн дээр тулгуурлан спиртийн хэмжээг харуулах чадвартай зөөврийн жижиг төхөөрөмж юм. Мөн ямар хоол идвэл гэдсэн хий ордог, амьсгалын тест, идсэн хүнсэн дээр тулгуурлан юу идэж болох, болохгүйг харуулах гэх мэт ид шидтэй.


Bodyfriend Aventar Массажний Сандал

Bodyfriend Aventar магадгүй спорт машины суудал шиг харагдаж байгаа байх. Хэрэв энэ суудал дээр суувал таны мөрний өндөр, өргөн, хөлийн урт, жин, өндөр бүгдийг нь хэмжиж авна. Утастайгаа холбож биеийнхээ аль хэсэгт массаж хийлгэхээ сонгох боломжтой. Бас нэг сайхан зүйл бол 5.1 өсгөгчний системтэй, утасгүйгээр зурагттай холбогдсон нь юм.


 
Willow гар-хүргэхгүй хөхний сүүний саалтуур

Willow гараа хүргэлгүйгээр хөхний сүүг саадаг учир шинэхэн ээжүүдэд маш хэрэгтэй бүтээгдэхүүн болжээ. Хоёуланг даруулган дотроо өмсөөд өөр зүйл хийж байх хооронд өөрийн саваа дүүртэл нь саана. Мөн цэвэрлэхэд маш хялбар, аяга таваг угаагчинд ч угааж болно. Харин үнийн хувьд тийм ч хямд биш 429 ам.доллар, сүүний уут нь 0,50 ам доллар.

Toyota Concept-i UX

Toyota-ийн Concept-i UX машин хиймэл оюун ухаантай, жолоочтой шинэ түвшний харилцааг үүсгэнэ. Энэ машин таныг хамгаалаад зогсохгүй, юу хэрэгтэйг чинь мэдэж, бүр сэтгэл санааны байдлыг чинь хүртэл тааж чадна. Дотоод засал нь Стар Трекийн хөлөг шиг харагдаж байгаа ч гэсэн түүнээс илүүтэйгээр Yui дижитал туслах , 3D хянах самбараар тоноглогдсон. “Сайн уу” гэж хэлэхэд эсвэл гэрлээр мэдрэх юм уу хүрэхэд л жолоочтой холбогдох болно.

BMW HaloActive Төсөл

BMW-ийн энэхүү төсөл нь бусад машины төслөөс онцгой байж чадсан. Машины хянах самбарын товчнууд холаграм ба богино авианы давтамжаар агаарт хөвнө гээд бод доо. Дарах үед хурууны өндөгт мэдрэгдэж, хаана байрлахыг нь зааж өгч болно. Гайхамшигтай байгаа биз?

Razer-ийн Project Valerie төсөл

Razer-ийн Project Valerie-гийн том, хүнд гурван дэлгэц гарцаагүй хүмүүсийн сонирхлыг татсан бүтээгдэхүүн болсон. Razer-ийн Blade Pro тоглоомийн зөөврийн компьютер дээр тулгуурласан 17 инчийн, 4К нягтаршилттай гурван дэлгэцтэй. Гэхдээ одоогоор зөвхөн төслийн хүрээнд явж байгаа.

 

Razer Project Ariana

Прожекторууд өмнө нь хэзээ ч ийм гоё байгаагүй. Хэзээ ч. Razer-ийн бас нэгэн сонирхолтой төсөл. Project Ariana таны компьютерийн дэлгэц эсвэл зурагтыг ханан дээр илүү сонирхолтойгоор гаргах болно. Хоёр хэт мэдрэгчээр өрөөг уншиж 155 градусын загасан нүдэн лензээр таны дэлгэцийг өрөөгөөр цацах болно. Үр дүнд нь дэлгэцэн дээр гарсан дүрсийг гайхалтай гэрлийн шоу болон харагдуулах болно.

Samsung QLED TV

Хүнхэр, уян дэлгэцний үе өнгөрчээ. Samsung анхаарлаа цэг дээр – квантын цэг дээр төвлөрүүлжээ. Samsung-ийн шинэ 4К нягтаршилттай OLED зурагт нь квантын цэгэн материалаар (нано ширхэг хэмжээтэй) хийгдэж илүү тод дүрслэлтэй – 2000 нитс хүртэл – компаний хэлсэнээр “төгс өнгө”-тэй, хажуу талаас ташуу харахад тод харагдахаар болжээ.  Бас нэгэн давуу тал нь хананд тогтооход илүү хялбар, гар утсаар удирдах боломжтой утасгүй чихэвчтэй.

Polaroid камер

Дээр үед зураг дараад гарч ирсэн хальсаа сэгсэрч байгаад үздэг байсан шиг орчин үеийн Polaroid камер танлцуулагджээ. Өөр дээрээ 3.97инч touch дэлгэцтэй, 20 мегапиксель зураг дардаг, 1080p-ээр бичлэг хийдэг ба авсан зургаа өнгө өгч янзлаад 7.6x 10 хэмжээтэй хэвлэдэг авсаархан уг зургийн камерийг та удахгүй худалдан авах боломжтой юм.

 

Сэтгүүлч: А.Алтжин

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ