Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд оролцож мэдээлэл хийхээр болжээ. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж УИХ-ын гишүүдийн сонирхсон асуултад хариулах учраас чуулганы хуралдаан хаалттай үргэлжлэх юм байна. Мөн өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө УИХ-д үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар хаалттай мэдээлэл хийж байсан юм.