“Эцэг эхээ алдах нь хорвоогийн жам. Харин амьд сэрүүндээ хүүхдээ алдана гэдэг там. Энэ зовлонг олон хүн битгий үзээсэй л гэж бодох юм даа. Талийгаач маань 21-тэй байсан. Миний хүү том болчихлоо гэж анхаарлаа сул тавьж болдоггүй юм билээ. Тэр тусмаа одоогийн ийм балиар нийгэмд. Гэр орондоо ирэхгүй болохоор нь насанд хүрсэн эрэгтэй хүүхэд хань ижилтэй болж байна л гэж бодоод тоолгүй өөрийнхөөр нь явуулсандаа их харамсдаг” гэж жүжигчин Б. Баатархүү зуурдаар өөд болсон хүүгийнхээ тухай харамсан ярьж суусан. Тиймдээ ч өмнөх алдаагаа давтахгүй гэсэндээ удаах хүүгийнхээ алхаа гишгээ бүрийг ажиглаж “хаана явна, хэнтэй уулзах нь вэ, тэдэн цаг гэхэд ирсэн байна шүү нөхөр минь, ангидаа байгаа бол ангийхнийгаа орилуулаадах, гэртээ байгаа бол хонхоо дараад аль” гээд хаширсан эцгийн сэтгэл зүйтэй болсноо ч хэлсэн. Дээр нь гэр бүлдээ аль болох их цаг гаргахыг хичээж, ажлаа дууссан л бол гэр рүүгээ марш!” гэсэн командыг өөртөө тушаадаг болсон аж. Үнэндээ ч өнгөрсөн жилийн хамгийн харамсалтай үйл явдлын хохирогч болсон жүжигчин эрийн энэ мэт харуусал олон эцэг эхчүүдэд сургамж болох нь лавтай.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа