Таван толгойн ЭРЧИМ ХҮЧНИЙ үйлдвэрийг барина



Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав “"Оюутолгой"-н үйл ажиллагааг зогсоох ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Үүний дараа сайд “Дэд сайдын байр суурь яамны, Засгийн газрын байр суурь биш” хэмээгээд түүнийг эгүүлэн татах асуудлыг ярих тухай мэдэгдсэн. 

Харин энэ асуудлаар өчигдөр Ерөнхий сайд “Оюу толгойн асуудал дээр зарим нэг сайд сэрэг байр суурь илэрхийлсэн зүйл бий. Сая Рио Тинтогийн гүйцэтгэх захиралтай уулзсан. Тавих ёстой шаардлагаа тавьсан. Хоёр талаас ажлын хэсэг байгуул. Монголын ашиг орлого нэмэгдэх ёстой, зээлийн хүүгээ бууруул, үр ашгаа нэмэгдүүл, цаашид бид Оюу толгой гэдэг компанитай ярихгүй Рио Тинто гэдэг компанитай л ярина гэдгээ хэлсэн. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг юм гэдгийг тэр хүнд хэлсэн.Оюу толгойн үйлдвэрийг бид зогсоохгүй. Харилцан ашигтай ажиллах ёстой. Ашиг шимээ хүртэх ёстой. Оюу толгойд 14 мянган монгол ажиллаж байна. Цаашид бид Оюу толгойг эрчим хүчээр хангах ёстой. Таван толгойн эрчим хүчний үйлдвэрийг яаралтай барьж Оюу толгойг эрчим хүчээр хангах ёстой. Жил 250 сая ам.долларыг БНХАУ руу эрчим хүчний импортод өгөхөөр байна. Энэ мэт Рио Тинтогийн удирдлагуудтай зарчмын хувьд тохиролцсон” гэдгээ дуулгалаа. 

   

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ