МЭНДЧИЛГЭЭ



Монгол улсад жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногт Татвар төлөгчдийн өдрүүдийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ТАТВАР ТӨЛӨХӨӨС ЭХЭЛНЭ” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүллээ. Нийт татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд,  тэр дундаа Чингэлтэй дүүргийн татвар төлөгч нарт баярын мэндчилгээ дэвшүүлье.
Чингэлтэй  дүүргийн хувьд Улаанбаатар хотын томоохон дүүргийн нэг бөгөөд  нийт 17.1 мянган татвар төлөгч  аж ахуй нэгж, хуулийн этгээд байдаг. Тэр дунд төр засгийн томоохон байгууллагуудаас гадна  монгол улсын хөдлөгч хүч болсон томоохон аж ахуйн нэгж, иргэд зэрэг  50 гаруй мянган татвар төлөгч иргэн манай дүүрэгт бүртгэлтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 2018 онд 216 тэрбум төгрөгийн орлогыг улсын,  нийслэлийн, дүүргийн төсөвт оруулахаар зорилго тавин ажиллаж байна. Манай дүүрэг Улаанбаатар хотын төвийн бүс учраас бизнес эрхлэгч, татвар төлөгч нар бизнесээ амжилттай явуулах боломж бүрдэж байгаа бөгөөд  бид тавьсан төлөвлөгөөгөө  биелүүлэх боломжтой гэж үзэж байна.
Татвар  төлөгчдийн өдрүүдийн хүрээнд бид  бүхэн нийт ЕБС-иудад “Татвар төлөх нь таны эх оронч үзэл” гэсэн сэдвийн дор гар зургийн уралдаан,  бичгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Мөн дүүргийн ЕБС, их, дээд сургуулийн ирээдүйн татвар төлөгч оюутан, залуучууд, сурагчдад манай хэлтсийн ахлагч байцаагч нар сургалт зохион байгуулсан юм.
Мөн долоо хоногийн хугацаатай гар утасны бизнес  эрхлэгчдийн үндэсний холбоотой хамтран Теду худалдааны төвийн 385 худалдааны нэгж, гар утасны  бизнес эрхлэгч иргэдэд ухуулга сурталчилгаа хийж, И-баримтыг олгох ажлыг  амжилттай зохион байгуулсны үр дүнд Теду худалдааны төвийн  90 хувь нь И-баримтыг олгодог боллоо. Ингэсэн гар утас худалдан авагч иргэн И-баримтаа авах боломжтой боллоо.
Дүүргийн засаг дарга иргэдийн амжиргааг дээшлүүлэх жил болгон зарласантай холбогдуулан  татвар хэлтсээс  шинээр  орон сууц, худалдан авсан барьсан,  гадаад, дотоодын их дээд сургуульд суралцсан оюутаны сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлтийн талаар иргэдтэй байнгын  сургалтыг энэ жил зохион байгуулна.
Өнгөрсөн онд Чингэлтэй дүүрэгт 2617 иргэнд 1 тэрбум 567 сая төгрөгийн татварын хөнгөлөлт чөлөөлтийн буцаан олголтыг олгосон.
Манай  татварын хэлтсээс  татварын үйлчилгээний  шинэ стандартыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа. Үүний үндсэн дээр төрийн үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийн чиг хандлагад нэлээд өөрчлөлт хийгдэж байна.  Татварын  цахим системд шилжих ажил ирэх жилээс идэвхтэй хийгдэнэ. Тухайлбал, аж ахуйн нэгж, иргэд  биеэрээ татварын албанд ирэх шаардлагагүйгээр цахимаар бичиг баримт, тайлангаа илгээх зэрэг ажлууд улам  боловсронгуй  болж байна.
Үүнээс гадна энэ жилээс автомашины албан татвараа www.Smartcar.mn цахим хуудсаар  дамжуулан  шууд төлөх боломж бүрдсэн. Мөн саяхнаас Улаанбаатар банктай хамтраад пост машиныг үйлчилгээнд ашиглаж эхлээд туршилтын шатанд явж байгаа. Та бүхэн картаа  ашиглаад татвар төлөх боломжтой болно гэсэн үг. Энэ мэтчилэн мэдээллийн эрэн зуунд татварын алба маань цахим хандлагаруу шилжиж байгаа.
Нийт татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж та бүхэндээ улс орондоо оруулж байгаа  татварын хувь нэмрийн их нь их бага нь бага гэлтгүй өөрийн хэмжээнд үнэн зөв шударгаар төлөх бол улс эх орондоо санхүүгийн хөнгөлөлт маань бүрдэнэ. Энэ хэмжээгээр  улс орондоо оруулж байгаа хувь нэмэх юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ