Ипотекийн 6%-ийн зээлд 221 иргэн хамрагдаж, ₮15.8 тэрбумын санхүүжилт авжээ



потекийн 6%-ийн зээлийн 2020 оны аравдугаар сарын 1-нээс олгож эхэлснээс хойш 22 хоногийн хугацаанд нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгожээ. 

Үүнээс 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас, 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкууд тус тус биелүүлсэн байна. 

Ипотекийн 6%-ийн зээлийн хөтөлбөрт Монголбанк оролцож, жилд олгох нийт санхүүжилтийн 50%-ийг олгохоор болсон. Энэ хүрээнд Монголбанк жилд 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргах бол арилжааны банкууд мөн 300 тэрбум төгрөгийн зээл олгохоор болоод буй. Ингэснээр жилд 7,000 орчим иргэн тус зээлд хамрагдах боломжтой гэсэн тооцоо байна. 

Орон сууцны хөнгөлөлттэй зээлд өнгөрсөн хугацаанд нийт 99 мянган хүн хамрагдаад байгаагаас 73 мянга нь 8%-ийн зээлтэй иргэд болох талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин мэдээлж байв. 

Ипотекийн зээлийн хүүг 8%-аас 6% болгож бууруулснаас өрхийн сарын орлого нь 900 мянган төгрөг хүрч буй иргэд хамрагдах боломж бүрдсэн. Үүнээс гадна сард төлөх дүн 20% буурч байгааг Монголбанк онцолж буй.  

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ