Гаалийн Ерөнхий Газрын холбогдох албан тушаалтнууд гааль дээр гардаг хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ ГЕГ-ын Зөрчил хянан шийдвэрлэх, хэрэг хянан бүртгэх албаны дарга Б.Сүхбаатар сүүлийн үед идэвхтэй сурталчилгаа хийж буй “Эхлэл” брэндийн “Hulan 21” гар утастай холбоотой зөрчлийн тухай дурьдав.
Тодруулбал тэрээр: “2021 оны 9-р сарын 30-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гаалийн газарт цахим хяналт тавьж ажилласан. Энэ ажиллагааг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын нэр бүхий хуулийн этгээд БНХАУ-аас импортоор оруулж ирж буй гар утсаа гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусад нь гаальд мэдүүлж, нийт 175.9 сая төгрөг буюу их хэмжээний татвараас зайлсхийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Уг хэргийг прокурорын байгууллагын хяналтан дор шалгаж байна” гэв.
Тэгвэл энэ талаар Ehlel компаний захирал Ч.Батзаяа өөрийн фэйсбүүк хуудсанаа "Монголд юуг нь хийсэн юм бэ? гээд байх юм. Заа та яг иж бүрэн HULAN21 Plus харж байна. Бид нар
1. Хамгийн баруун талд байгаа USB кабелийг хийсэн.
2. Утас асахаас авахуулаад унтрах хүртэл 40000 мөр бүхий SDK программын хөрвүүлэлтийг хийсэн
3. Программын дотоод оюуны өмчийн бүх контентийг хийсэн
4. Google GMS Android үйлдлийн системийн албан ёсны эрхийг авж чадсан /Энэ хамгийн чухал шүү/
5. Чихэвчийг хийсэн
6. Хайрцаг сав баглаа боодолыг Монголд хийсэн
7. Бүх гарын авлага материалыг Монголд хийсэн болно.
8. Хэрэв та сонирхож байвал Дэлхийн бүх албан ёсны андройд утасны жагсаалтад Монгол брэндийн хэдэн утас байгааг
9. Төслийг 9 сарын турш хийхэд асар олон залуус ажлын байртай болсон болно. Цаашдаа ч байгаа болно.
https://bit.ly/3FsFAJ4 - Энэ линкээр харж болно. Ердөө нэг л байгаа. Бусад зүйлс бол мэдээж гаднаас авсан. Анханаасаа ихэнх хэсгээ гаднаас авна гэдгээ ерөөсөө нуугаагүй шүүдээ.
Алдарт iPhone хүртэл Хятадад хийгддэг юмаа.
Заа ийм л байна.
Ойлгох нэг нь ойлгоноо.
Гуйлт: Одоо харлуулж боллоо шүүдээ. Би болон бид бүхэн цаашдын HULAN22 утсан дээрээ энэ хувь хэмжээгээ нэмэх болноо. Улам их хичээнээ." гэжээ