2016 оны ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН онцлох үйл явдлууд



ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ БОЛОВСРОНГУЙ БОЛГОЛЛОО

·         Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг УИХ-аар батлуулав.

·         “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-ийн төслийн үзэл баримтлалыг УИХ-д өргөн барилаа.

·         “Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай” хуулийн төслийн үзэл баримтлал

·         Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар тус тус хэлэлцүүлэн дэмжигдлээ.

·         “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн үзэл баримтлал, хуулийн төслийг  УИХ-д өргөн барьж, Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг сэргээх боллоо.

БӨӨР ОРЛУУЛАХ-ГЕМОДИАЛИЗЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ТӨРӨӨС ХАРИУЦАХААР БОЛЛОО

Эрүүл мэндийн байгууллагууд дахь гемодиализийн аппарат тоног төхөөрөмж, хүний нөөц,   эмчилгээнд ордог өвчтөнүүдийн судалгааг хийж,  12 гемодиализийн аппаратыг усны шүүлтүүрийн хамт шинээр суурилуулж, хүний нөөцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэн, Засгийн газар дэмжлэгтэйгээр төсвийн санхүүжилтийг нэмэгдүүллээ

 

 

ЭЛЭГНИЙ ВИРУСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭГ ҮНЭГҮЙ ХИЙЛГЭХ БОЛОМЖТОЙ БОЛОВ

 Хепатитийн С вирүст халдварын оношилгооны хүртээмжийг нэмэгдүүлэхээр вирүс тоолох шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас  санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэв. Харвони эмийн сарын эмчилгээний үнийг 300- 400 ам.доллар, бусад ерөнхий  нэршлийн эмийг 150-250 ам.доллар хүртэл хямдруулан, 6000 гаруй үйлчлүүлэгчийг эмчлэн эдгэрэлт 90 хувьтай байна. Эмнэлгийн мэргэжилтэнд С вирүсийн эмийг 30 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох “ Халамж төсөл” хэрэгжиж эхэллээ.

 

5 НАС ХҮРТЭЛХ ХҮҮХДЭД ЗАРИМ НЭР ТӨРЛИЙН ЭМИЙГ ҮНЭГҮЙ ОЛГОХООР БОЛОВ

Томуу, томуу төст  өвчний  дэгдэлттэй холбоотой тав хүртэлх насны хүүхдийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай 11 нэрийн эмийг ЭМД-ын сангаас санхүүжилтийг олгох юм. 

 

 

 

ШИЛЭН ЭРҮҮЛ” МЭНД ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ

Эмнэлгүүдийн  цаг товлох үйлчилгээг цахимжуулан, эмчийг эмчлүүлэгчийн гэр бүлтэй, өвчтөнийг ар гэртэй нь  цахимаар уулзуулан   биеийн байдлын талаарх мэдээллийг цаг алдалгүй шуурхай мэдээллэдэг болов. 

 

 

 

БИО АЮУЛГҮЙ ИЛГЭЭМЖ, ШИНЖИЛГЭЭНИЙ СОРЬЦЫГ ТЭЭВЭРЛЭДЭГ БОЛОВ

Аслагдсан анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагад шинэжилгээний сорьцыг нэгдсэн журмаар тээвэрлэх үйл ажиллагааг эхлүүлсэн нь иргэд хамгийн ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандаж чирэгдэлгүй оношилгоо эмчилгээ хийлгэх боломжтой боллоо.

21 АЙМАГ, ЭХ НЯРАЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СҮҮЛИЙН ҮЕИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛОВ

НҮБ-ын Хүн амын сангаас 21 аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд болон ЭХЭМҮТ-д нэн шаардлагатай байгаа 1,2 тэрбум (600,000 ам.доллар) төгрөгийн үнэ бүхий эх, нярайн оношилгоо, эмчилгээнд тусламж үзүүлэх тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө

 

 

ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАНД ОРЛОО

Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл ашиглалтанд орж туяа болон хими эмчилгээ, элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн хэвтэн эмчлүүлэх ор 60-аар нэмэгдэж тусламж, үйлчилгээний хүртээмж сайжирч, ачаалал 30-40 хувь буурч байна

 

 

 

“ИРЭЭДҮЙН ЭМЧ, СУВИЛАГЧ” СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ЭХЛЭВ

Эрүүл мэндийн салбарын ажилчдын анагаахын чиглэлээр суралцаж байгаа хүүхдүүдийг дэмжих зорилгоор Эрүүл мэндийн сайдын нэрэмжит “Ирээдүйн эмч, сувилагч” сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж, 40 оюутанд уг тэтгэлгийг олгов

 

 

 

ОРОН НУТГААС НИЙСЛЭЛД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАРЪЯАЛЛЫГ ТОДОРХОЙ БОЛГОЛЛОО

“Орон нутгаас нийслэлд суралцаж буй оюутан, суралцагчдын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах хуваарь”-ийг гурван сайдын хамтарсан тушаалаар баталж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад учирч байсан бэрхшээлийг арилгав

 

ӨВЧТӨН ОНГОЦООР 98 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗОРЧИХООР БОЛОВ
Өвчтөнийг онгоцоор тээвэрлэх үед тухайн хүнээс гурван хүний зардал авдаг байсныг чөлөөлж, 98 хувийн хөнгөлөлттэй зорчдог болголоо.

ЦАРЦААГДСАН БАРИЛГУУДЫН АЖЛЫГ ХӨДӨЛГӨВ

Говь-Алтай аймгийн Цээл, Есөнбулагсум, Дорноговьаймгийн Сайншанд сум, Дундговьаймгийн Дэлгэрхангайсум, Баянхонгор аймгийн Баянцагаан сумдын эмнэлгийн барилгууд зэргийг нэрлэж болно.

Мөн Түлэнхийн төвийн барилга, Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлэг, Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн барилга, Хавдар судлалын өргөтгөл, Эмгэг судлалын төвийн их засвар. Түүнчлэн шинээр Азийн хөгжлийн банкны зээл, тусламжаар ЧД-ийн Нэгдсэн эмнэлэг, Ховд аймгийн БОЭТ, СХД-ийн Нэгдсэн эмнэлэг, хөдөөгийн 6 сумын эмнэлэг, 4 өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг бариулахаар болоод байна

ОЛОН УЛСЫН ОНЛАЙН АМБУЛАТОРИТОЙ БОЛЛОО

УНТЭ нь БНХАУ-ын эмнэлэгтэй зайн оношилгоогоор холбогдон нарийн мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой видео хурлын систем бүхий Цахим-Амбулаторитой боллоо. Ингэснээр эрүүл мэндийн салбарт теле харилцаа, алсын зайн оношилгооний энгийн хялбар загварыг улам хөгжүүлж, үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хугацаа богиносон, гадны өндөр хөгжилтэй эмнэлгүүдтэй харилцаа холбоогоо улам өргөжүүлэх боломжтой юм.

 

 

 ЗҮРХНИЙ ХЭМ АЛДАЛТЫН ЭМЧИЛГЭЭГ МОНГОЛДОО ХИЙДЭГ БОЛЛОО

УГТЭ-т 41 хүнд тус хагалгааг хийж, Монголд эмчлэх боломжгүй гадаад оронд явуулж эмчлүүлдэг долоон төрлийн өвчнөөс хоёрыг нь дотооддоо эмчилдэг болж байгаа юм

 

 

 

 

АНХ УДАА ХОВОР БҮЛГИЙН УЛААН ЭСИЙН НӨӨЦТЭЙ БОЛОВ

Сийвэн, ялтаст эсийн бүтээгдэхүүнд вирус идэвхгүйжүүлэх, ховор бүлгийн улаан эсийг глицеринжүүлэн хөлдөөж, урт хугацаагаар хадгалах, шинэ технологиудыг нэвтрүүллээ

 

 
 
 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ