Одоогоос 25 жилийн тэртээ Монгол улсын сум бүрээс төлөөлөгч болон сонгогдсон Ардын их хурлын 430 депутат Шинэ үндсэн хуулийн 70 гаруй хоног хэлэлцэн баталсан байдаг.
Үндсэн хуулийг батлах үйл хэрэгт Сүхбаатар аймгаас ард нийтийн төлөөлөл болсон 15 депутат оролцож, үнэтэй хувь нэмрээ оруулж байдаг.
Эдгээр эрхэм хүмүүсийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас хүлээн авч уулзсан байна.