Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Б.Мөнгөншагай, Б.Ариунболд нарын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийллээ



Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас Тавантолгойн цэргийн ангид гарсан ослын талаар мэдээлэл хийлээ.

 

Энэ үеэр ЗХЖШ-ын  орлогч дарга, хошууч генерал  Б.Бадамбазар “2017 оны 4 сарын 11-ны өдөр болсон ослын талаар мэдээлэл танилцуулах гэж байна.  Ослын талаарх мэдээллийг 17 цаг 40 минутад авсан. ЗХЖШ-ын  350 дугаар ангид төлөвлөгөөний дагуу хээрийн сургуулилтын үеэр гранат дэлбэрч хоёр цэрэг нас барж, найман цэрэг шархдсан хэрэг гарлаа. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Б.Мөнгөншагай, Б.Ариунболд нарын гэр бүлд Зэвсэгт Хүчний Жанжин Штаб-ын зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байна" гэлээ.

Хээрийн сургуулилтын үеэр амиа алдсан офицер Б.Мөнгөншагай 30 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Зэвсгийн албаны офицер. Тэрээр Өмнөд Судан улсад алба хаасан туршлагатай албан хаагч аж.

Харин ахлагч Б.Ариунболд 24 настай. Эхнэр хүүгийн хамт амьдардаг, мэргэжлийн ахлахын сургуулийг 2012 онд төгссөн. Мөн л Өмнөд Судан улсад албан хаасан цэрэг байжээ. Харин шархдсан цэргүүдийн хувьд 22-28-ны насны бүгд мэргэжлийн ахлах бэлтгэх сургууль төгссөн цэргүүд аж.

Мөн Цэргийн төв эмнэлгийн өгсөн мэдээллээр өчигдөр хоёр цэргийн албан хаагчдад яаралтай хагалгаа хийсэн. Мөн бусад шархдсан цэргүүдэд цаг алдалгүй эмчилгээ хийгдсэн учир одоогийн байдлаар биеийн байдал нь хэвийн байгаа аж. Мөн тухайн ослын газар нийт 25 цэргийн албан хаагч байснаас ослын дараа үзлэгт хамруулж, ил шархгүй ч зовиуртай байгаа цэргүүдэд нарийн мэргэжлийн шинжилгээ хийсэн байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ