Нийтийн тээврийн компаниудын тоог цөөлж чанаржуулна гэв



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийтийн тээврийн өнөөгийн нөхцөл байдал, энэ салбарт хэрэгжиж буй “Ухаалаг систем”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатар, Тээврийн газрын удирдлага болон Улаанбаатар смарт карт компанийн төлөөллүүд дагалдан явсан юм. Хотын даргаар ахлуулсан баг Таван шар-Офицер чиглэлийн автобусаар зорчиж иргэд, нийтийн тээврийн  төсөв, зарлага, өнөөгийн нөхцөл байдлын талаар иргэд болон салбарынхны сэтгэгдлийг сонслоо.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ