Төрийн зарим үйлчилгээг хороонд шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах гэж байна. Одоогоор төрийн анхан шатны нэгж хорооноос иргэд 77 нэр төрлийн төрийн үйлчилгээг авдаг гэсэн судалгаа бий. Өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж энэ ажлын талаар 1-20 хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнуудад мэдээлэл өгөв. Тодруулбал,
· Ахмадын орон сууц буюу халамжийн орон сууцанд хамрагдах хүсэлтийг шийдвэрлэх
· Хөгжлийн бэхшээлтэй иргэдэд шинээр үнэмлэх олгох
· Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх сунгах
· Улсын асрамжийн газарт ахмад настанг асруулах тухай шийдвэр гаргаж, эрх бүхий байгууллагад уламжлах
· 18 нас хүртэлх хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох
· 18-аас дээш насны иргэдэд харгалзан дэмжигч тогтоох
· Улсын асрамжийн газар, клиник сувилалд хүүхэд асруулах
· Тамхи худалдаалах үйл ажиллагаа эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох гэсэн дүүргээс үзүүлж буй эдгээр 8 төрлийн үйлчилгээг хороонд шилжүүлэх аж. Дээрх үйлчилгээг хороонд шилжүүлснээр төрийн үйлчилгээний чирэгдэл багасаж, хүртээжмийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.