НААД ЗАХЫН СОЁЛ: Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо хэрхэн биеэ авч явах вэ?



Олон нийтийн газар биеэ зөв авч явах  соёл нь түүхийн туршид улам боловсронгуй болон өөрчлөгдсөөр иржээ. Өнөөгийн бид сүйх тэргэнд суухдаа ямар хувцас өмсөж аятайхан харагдах талаар сэтгэл зовохгүй. Гэвч нийгэм хэмээх том ертөнцтэй нүүр тулан уулзахаар тодорхой дэг журмыг заавал дагах хэрэгтэй болно.

Нийтийн тээврийн хэргсэл тэр дундаа автобусаар зорчиход зарим зорчигч хоорондоо юм уу, үйлчлэгчтэй хэл амаар шөргөөцөлдөж бусад зорчигчдийг бухимдуулж тав духыг алдагдуулах тохиолдол цөөнгүй л тохиолддог. Гэхдээ автобус нь хүртэл ухаалаг системд шилжсэн өнөө үед бидний соёлжих цаг хэдийнээ иржээ.

Аливаа хүнтэй нөхөрсөг, эелдэг, хүндэтгэлтэй харьцсанаар ямар ч эвгүй нөхцөлд өөрийгөө болон бусдыг эвгүй байдалд оруулахгүй шүү дээ. Тиймээс нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо дараах төвөгтэй бус дэг жаягийг чин сэтгэлээсээ баримталж байвал зохино:

  • Суухдаа түрүүлж орох гэж муйхарлан зүтгэх хэрэггүй.
  • Орохдоо эрэгтэй хүн хүүхдүүд, ахмад настан, эмэгтэйчүүдийг түрүүлж оруулах буюу ороход нь туслах.
  • Орж ирээд дараачийн буудалд буухгүй байсан ч урагшилж бусад хүмүүс зорчиход нь саад хийхгүй байх.
  • Соёлтой эр хүн хажууд нь эмэгтэй, хүүхэд, ахмад настан зогсож байхад суудлаа тавьж өгдөг.
  • Нийтийн тээврийн хэрэгсэл дотор юм идэж, уух зохимжгүй. Мөн тамхи татахгүй, хувцсандаа наалдсан цас, тогтсон борооны дуслыг сэгсэрч болохгүй, хүүхдүүд мөхөөлдөс идэж болохгүй.
  • Найтаах юмуу ханиахдаа хамар амаа нусны алчуураар дарж халхална.
  • Үсээ самнаж, хумсаа цэвэрлэж, хамар, чихээ ухах зохимжгүй.
  • Сониг аль болох бага чимээ гаргахгүй дэлгэж эвхэн уншина. Дэргэд байгаа хүний уншиж байгаа сонин, ном руу өнгийж харах эвгүй.
  • Хэн нэгэн зорчигчийг онцлон, харц салгахгүй ширтэж бүх биеэрээ түрж, явахад нь саад болохгүй байх.
  • Том цүнх, чемодан, үүрдэг цүнхтэй орж ирсэн бол бусад зорчигчдод саад болохгүй байх.
  • Чанга ярих, тачигнатал инээх, албаны болон гэр бүлийн асуудлыг хэлэлцэх, найзуудтайгаа маргалдах, сануулга өгсөн зорчигчтой үг сөрөх эвгүй.
  • Хүүхдүүд хөлөө савчин хөдөлгөж, зорчигчдын хувцсыг балиартуулахгүй байхад анхаарна.
  • Гэрийн тэжээмэл амьтан дагуулж явахдаа нохойны аманд хошуувч зүүх, муур, шувуу зэрэг мэрэгч амьтдыг зориулалтын тусгай торонд авч явах
  • Үргэлж цэвэрхэн хувцастай явахыг эрмэлзэж, биенээсээ эвгүй үнэр ханхлуулах эсвэл муухай үнэртэй зүйл явч явахгүй байх зэргээр олон нийтийн газар биеэ зөв авч явах соёлыг өөртөө хэвшүүлэх хэрэгтэй.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ