Нийтийн эзэмшлийн ТАВАН байршилд авто зам дагуу орц гарц, явган хүний ЗАМЫГ чөлөөлнө



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын  орлогч П.Баярхүү нараар ахлуулсан харьяа газар, агентлагийн дарга,  дүүргүүдийн Засаг дарга нар болон холбогдох албаныхан өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж зам гаргах, автомашины зогсоол байгуулах, явган хүний замыг чөлөөлөх хэд хэдэн  байршлуудтай танилцлаа.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат, Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГазрын дарга Д.Одбаяр, Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Б.Индра, ЦЕГ-ын Замын цагдаагийн албаны дарга Б.Эрдэнэбат, Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Д.Нямдаваа болон бусад холбогдох албаны хүмүүс багтсан байна.
Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж, ашиглан, хашаа хатгасан 341 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна. Нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам, машин орох орц гарцыг хаасан эдгээр иргэн, аж ахуйн нэгжид НМХГ-аас хяналт шалгалт хийн, газар чөлөөлөх хугацаатай албан шаардлага хүргүүлжээ. Энэ талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “Эзэмших газрынхаа хэмжээг хэтрүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн хашаа хатгасан, ТҮЦ байгуулсан аж ахуйн нэгж, иргэн олон байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт гэхэд хамгийн олон буюу 82 зөрчилтэй байршил байна. Бид 4 дүгээр сард багтаад зөрчилтэй байршлууд дахь байгууллага, иргэдийн хашааг стандарт хэмжээнд хүргэж татуулж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, иргэдийн зорчих нөхцлийг бүрдүүлнэ. Газар чөлөөлөх шаардлагын хугацаанд газраа чөлөөлөөгүй бол төрийн зардлаар татсаны дараа тухайн зардлыг төлүүлэх арга хэмжээ авна” гэлээ.

Эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж ашиглан, хашаа хатгасан 341 зөрчлийг дүүрэг тус бүрээр хүргэж байна.

Д/д

 

Дүүрэг

Эзэмшил газрынхаа хэмжээг хэтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага

Нийт зөрчилтэй иргэн, ААНБ

НЗД-ын захирамж

ДЗД-ын захирамж

1

Баянзүрх

27

55

82

2

Хан-Уул

18

13

31

3

Сонгинохайрхан

8

43

51

4

Сүхбаатар

27

26

53

5

Баянгол

50

56

106

6

Чингэлтэй

4

14

18

 

Нийт

134

207

341

Нийтийн эзэмшлийн талбайд  шинээр  хийгдэх авто зам болон авто зогсоолын байршлууд:

ЧД-ийн 5-р хороо, Лениний музейн баруун талд орон сууцны 2а байрны урд талаар шинээр гудамж, зам гаргах

ЧД-ийн 4-р хороо, 5 дугаар сургуулийн баруун талд авто замын хөдөлгөөнд саад болж буй гражийг буулгах ажил

ЧД-ийн 4-р хороо, ТЕГ-ын хойд талд шинээр гудамж, зам гаргаж автомашины газар дээрх болон доорх зогсоол байгуулах

СБД-ийн 6-р хороо, МУИС-ийн хичээлийн 6-р байрны зүүн талд байрлах орон сууцны  26-р байрны орчимд  шинээр гудамж , зам гаргаж, автомашины газар дээрх болон доорх зогсоол байгуулах

СБД 8-р хороо, хуучнаар 64 дүгээр дэлгүүрийн зүүн талаар шинээр гудамж, зам гаргах зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөжээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ