Мэргэжил сонгоход хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа



  1. Өөрийгөө дутуу үнэлэх

Өөртөө итгэлтэй байдал нь аливаа хүний ирээдүйн ажил, амьдралын алхам тутамд эрч хүч, урам зориг өгч байдаг. Өөртөө итгэлгүй байдал нь залуусын мэргэжлээ сонгохдоо гаргадаг хамгийн нийтлэг том алдаа.

  1. Мөнгөнд үндэслэж сонголт хийх

Мэргэжил сонгохдоо тухайн мэргэжлээс олох орлогод суурилахаасаа илүү сонирхолд үндэслэн сонгох хэрэгтэй.

  1. Эцэг, эхийн сонголтоор шийдвэр гаргах

Өөрөө бие даан шийдвэр гаргадаггүй нь залуусын гаргадаг гол алдаа байдаг. Дан ганц эцэг, эхийн үгээр шийдвэр гаргах нь магадгүй ирээдүйдээ хийж буй хамгийн том алдаа байж болох юм. Хэдийгээр эцэг эхийн зөвлөгөө чухал боловч эцсийн шийдвэр өөрсдөө гаргах нь зүйтэй.

  1. Өмнөх ажлын туршлагад суурилж шийдвэр гаргах

Энэ бол нийтлэг гардаг алдаа. Урьд өмнө нь түр хугацаанд хийж байсан ажлаас олж авсан туршлага хүнд хэрэгтэй боловч урт удаан хугацаанд хийх ажил, мэргэжлийн сонгоход тийм ч чухал биш юм.

  1. Урт удаан хугацаанд хийх ажил, мэргэжлийн төлөвлөгөөгүй байх

Ер нь богино хугацааны ахархан бодлоор аливаа төлөвлөгөөг хийж болохгүй. Мэргэжлээ сонгохдоо хэзээ ч сольж болно гэсэн бодлоор хандах нь буруу. Мэргэжлээ солиод байвал хожим нь тогтворгүй байдал гэх мэт асуудлуудтай тулгарах болно.

Эх сурвалж: Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газар

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ