Дэлхий даяар ухаалаг гар утас хэрэглэгчдийн хамгийн их татаж авсан таван апп-ийн дөрөв нь “Facebook”-ийн өмчийн аппликейшнүүд байсан аж. Энэ оны II улирлын байдлаар “iOS” болон “Android” үйлдлийн системд зориулан хамгийн их татсан аппликейшнүүдийн жагсаалтыг "Sensor Tower" агентлаг гаргасан байна.
Уг жагсаалтыг Марк Закербергийн эхлүүлсэн “Facebook” нийгмийн сүлжээний үндсэн апп 166.1 сая таталттайгаар тэргүүлжээ. Тус үйлчилгээний “Messenger” апп 145.2 сая таталттайгаар удаалсан бол “Facebook”-ийн 2014 онд худалдан авсан гар утасны мессенжерийн “WhatsApp” апп-ийг 141.5 сая төхөөрөмжид шинээр татан суулгажээ.
Хамгийн олон таталттай таван апп-ийн эхний дөрөвт “Messenger”, “WhatsApp”, “Facebook”, “Instagram” бичигдэж байсан бол тавдугаарт түр санах ойг чөлөөлөх зэрэг зорилгоор ашигладаг “Clean Master” апп өмнөх апп-аасаа бараг 30 хувиар цөөн буюу 53 сая таталттайгаар жагсаж байжээ.
Эх сурвалж : BBC.com